Хичээлийн хуваарийг программ өөрөө гаргана
Багш, анги, хичээлээ Excel-ээр оруулаад «Бөглөх» дарна. Давхцалгүй, цонхгүй хуваарь секундэд гарна.
Excel-ээс оруулна. Анги, багшаар нь хэвлэнэ.Эхний хуваарь хэдхэн минутад
Загвараа бөглө
Хичээл, багш, анги бүрийн долоо хоногийн цагийг нэг Excel хуудсанд бичнэ.
«Бөглөх» дар
Программ хуваарийг автоматаар үүсгэнэ. Гараар зөөх, түгжих, дахин бөглөх боломжтой.
Хэвлэ
Excel дээр анги эсвэл багшаа сонгоод шууд хэвлэнэ.
Программын ажлын талбар
Нүд тус бүрийг харж, чирж зөөж, түгжиж засна.

Сургуулийн бодит хэрэгцээнд зориулсан
Цонхгүй, өдөр бүр жигд
25 цагтай анги өдөрт 5 цаг, 32 цагтай анги 6, 6, 6, 7, 7 цагтай болно. Нэг хичээл нэг өдөр давтагдахгүй.
Групп, эрэгтэй/эмэгтэй технологи
Нэг ангийг хоёр багшид хуваавал хоёр бүлэг нэг цагт, өөр өөр кабинетад орно. Сонгон, нийлмэл хичээл ч мөн адил.
Кабинет
Хими, мэдээлэл зүй, биеийн тамир тусгай кабинетад. Давхцахгүй.
Багшийн хязгаарлалт
Чөлөөтэй өдөр, өдрийн дээд цаг, хоёр ээлж.
Хэвлэхэд бэлэн Excel
Анги, багш тус бүр нэг хуудас. Жагсаалтыг шүүнэ.
Түгээмэл асуулт
Интернэтгүй ажиллах уу?
Нэгэнт нээсний дараа хуваарь үүсгэхэд интернэт шаардлагагүй. Нэвтэрсэн бол интернэттэй үед үүлэнд хадгална.
Миний мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Таны бүртгэлтэй холбогдсон хувийн хэсэгт хадгалагдана. Бусад сургууль харахгүй. Татаж авсан файл таны компьютерт үлдэнэ.
Одоогийн хуваарийг Excel-ээс оруулж болох уу?
Болно. Загварыг татаж бөглөх эсвэл хуучин файлаа оруулна. Алдаа, давхцлыг програм шалгаж харуулна.
Утас дээр ашиглаж болох уу?
Харах, бага зэргийн засвар хийхэд болно. Хуваарь үүсгэх, зөөх ажлыг компьютер дээр хийхийг зөвлөдөг.